Бүрэн дунд боловсрол
Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр Бакалаврын зэрэг
Хүний нөөцийн удирдлага мэргэжлээр Магистрын зэрэг
Хүний нөөц, Аюулгүй ажиллагааны удирдлага мэргэжлээр Докторын зэрэг
"Хүчит Шонхор" захын толгой, цувдайны тасгийн туслах ажилтан байсан түүнийг хичээл зүтгэл, удирдах чадварыг нь үнэлэн 2005 онд Маркетингийн албаны дарга болгон дэвшүүлжээ.
2008 оноос 2011 он хүртэл Г. Очирбат нь "Витафит групп" -д Хүний нөөцийн албаны дарга, Маркетинг, борлуулалт эрхэлсэн захирлын албан тушаал хашиж байжээ.
Ганбатын Очирбат нь "Тнгри Инвест" компанийг үүсгэн байгуулж Монголын анхны ариун цэврийн цаас "ӨД" брэндийн үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулсан юм.
2016 онд Монголын анхны хүүхдийн живх болох "ТОДИ" брэндийн бүрэн автомат үйлдвэрийг ашиглалтад орууллаа.
2017 онд "ХАТАД" брэндийн эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийн бүрэн автомат үйлдвэрийг ашиглалтад оруулжээ.
2018 онд Монгол гурилыг түүхий эдээ болгосон "АМТ" брэндийн бэлэн гоймонгийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа.
Ганбатын Очирбат нь 2019 онд эх, хүүхдийн амралт, сувиллын төвийг эрүүл, цэвэр агаарт сүндэрлүүлж дэлхийн стандартад нийцсэн үйлчилгээг нэвтрүүлжээ.